“Мөрөөдлөөр дүүрэн залуу насыг аварцгаая” аян зарлаж, хандив цуглуулж эхлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-02 13:15:50

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн 1992 оны төгсөгч Ц.Баттуяагийн хүү Г.Ганпүрэв цусны хурц явцтай өвчнөөр өвдсөн бөгөөд БНХАУ-д 255 мянган долларын үнэтэй яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм. Иймээс Увс аймгийн 1992 оны төгсөгчдийн холбооноос “Мөрөөдлөөр дүүрэн залуу насыг аварцгаая” аян зарлаж, хандив цуглуулж эхлээд байна.

Одоогоор тус аяны хүрээнд 7 сая гаруй төгрөгийн хандивыг тэд цуглуулж чаджээ. Эмчилгээний төлбөр өндөр тул 1999 оны төгсөгчид шантрахгүйгээр дараа дараагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хандив цуглуулах аянаа үргэлжлүүлсээр байна. Хэрвээ та бүхэн Ц.Баттуяагийн хүүд туслахыг хүсвэл ХААН банк дахь 50067955551 тоот данс руу сэтгэлийн өглөгөө шилжүүлээрэй.

Г.Ганпүрэв нь одоо 24 настай бөгөөд дуу хөгжмийн авъяастай, сайхан сэтгэлтэй, зорилго тэмүүлэл дүүрэн, АШУИС-д эмчийн мэргэжлээр сурдаг шилдэг оюутан байна. Хүүг аврах ажиллагаа Улаанбаатар хотод ч мөн өрнөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт МҮЭСТӨ-нд хандивын тоглолт болж, энэ үеэр АШУИС-ийн төгсөх ангийн оюутнууд үзэгчдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийжээ.   

 

Связанные новости