УВС: Хүүхдийн чуулганыг "Хүүхэд-хайр-ирээдүй" уриан дор зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Увс аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг "Хүүхэд-хайр-ирээдүй" уриан дор энэ сарын 27-нд Улаангом суманд зохион байгууллаа.
"Хүүхэд-хайр-ирээдүй" уриан дор хүүхэд бүрийн амьдралын бүхий л талбарт
хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний амьдралын хүрээлэн буй орчинд тулгамдаж байгаа
асуудлыг тодорхойлох, Увс аймгийн хүүхдийн зөвлөлийн lV үеийн дэд тэргүүнийг
сонгох, аймгийн бүс бүрд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, аймаг, сумын удирдлага
болон сургуулийн захиралуудад “Увс аймгийн хүүхдийн зөвлөлийн илгээлт бичиг”-ийг
боловсруулан хүргүүлэх зэрэг асуудлыг энэ үеэр авч хэлэлцсэн юм.
Хүүхдийн нэгдсэн чуулганы үеэр хүүхдүүд олон сонирхолтой мэдлэг олгох хөгжлийн өртөөнүүдээр аялснаас гадна найман дэд сэдвээр хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийллээ. Тус чуулганд аймгийн 19 сумын 25 сургуулийн төлөөлөл болсон 150 хүүхэд оролцсон юм.
"Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд "Хүүхэд-хайр-ирээдүй" уриан дор Увс аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгууллаа. Чуулганд тус аймгийн өнцөг булан бүрээс ирсэн 150 гаруй хүүхэд багачууд 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд "Ойрад" театрт чуулж, тэдний өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг хөндөж ярилцлаа. Аймгийн ХГБХХГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран хүүхдийн нэгдсэн чуулганыг гурван жилийн дараа зохион байгуулж байгаа нь энэ юм. Чуулганы үеэр Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, Хүүхэд, хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга, Хүүхэд хамгааллын бодлого сэдвээр сургалт хийлээ" хэмээн аймгийн ХГБХХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Батнавч ярилаа.

Ulaanbaatar