Хятад, Монголын жүдочдын хамтарсан бэлтгэлтэй танилцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /International Judo Federation/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын
дарга Си Жиньпин нар Бээжин хотноо зохион байгуулсан “Бүс ба Зам” олон улсын
хамтын ажиллагааны хоёрдугаар форумын үеэр уулзжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр дөрөвдүгээр сарын
25-ны өдөр тус улсын Үндэсний Олимпын спортын төвөөр зочилж, Хятад, Монголын
хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж
буй арга хэмжээнүүдийн нэг болох Хятад-Монголын жүдочдын бэлтгэл хийдэг
газартай танилцжээ. Энд Монголын 30 тамирчин Хятадын үндэсний шигшээ
багийнхантай бэлтгэл хийж, 2019 оны наймдугаар сарын эцсээр Токио хотноо болох
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байгаа ажээ.
Х.Баттулгын хамтаар Хятадын Спортын ерөнхий газрын дарга Гөү Жун Вэнь,
Хятадын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Сиан Дунмэй нар хоёр орны тамирчдын
хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тэмцээнүүдийг үзэж, тэдэнтэй элэгсэг дотно
харилцжээ. Тэрбээр хоёр орны тамирчдыг хамтарсан бэлтгэл идэвхтэй хийж,
өрсөлдөх чадвар, туршлагаа сайжруулахын тулд харилцан бие биеэсээ суралцаж,
спортын солилцоогоор дамжуулан хоёр талын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ
оруулж буйг сайшаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн хүүхдүүдийн барилдааныг
үзэж сонирхсон байна.
Монголын Жүдо
бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг олон жил хашсан Х.Баттулга 2017 оны
долдугаар сарын 10-нд Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогджээ. Спортод
ихээхэн сонирхолтой тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбооны томоохон арга
хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог юм.
Олон улсын жүдо бөхийн холбоо “Judo for the World” хэмээх богино хэмжээний цуврал киноныхоо зураг авалтыг 2018 онд Хятадад хийсэн бол 2017 онд Монголд хийж байжээ.
Олон улсын жүдо бөхийн
холбооноос зохион байгуулдаг олон улсын тэмцээнүүдийн хуваарийн дагуу Хятад улс
“Хөх хот Гран При” тэмцээнийг тавдугаар сарын 24-26-нд зохион байгуулна.