Гар бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах хаалттай тэмцээний шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гар бөмбөгийн холбоо, БТСГ хамтран Гар бөмбөгийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах хаалттай тэмцээнийг энэ сарын 3-6-нд зохион байгууллаа.
Тэмцээнд Ховд
аймгийн 16 сум болон Жаргалант сумын 12 багийн 20 ба түүнээс дээш настай
иргэд буюу эрэгтэй 15, эмэгтэй 8 багийн 200 орчим тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Гар бөмбөгийн насанд
хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах хаалттай тэмцээний эрэгтэй төрөлд, тэргүүн байрт Буянт сум, дэд байрт
Магсаржав баг, гуравдугаар байрт Цамбагарав багийн тамирчид тус тус шалгарчээ.
Харин эмэгтэй төрөлд, тэргүүн байрт Магсаржав баг, дэд байрт Манхан сум, гуравдугаар байрт Буянт
багийн тамирчид тус тус шалгарч, шагналаа гардан авав.
Энэхүү спортыг
хөгжүүлэх “Аваргууд” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гар бөмбөгийн спортоор хичээллэгсдийг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор аймгийн БТСГ, Гар
бөмбөгийн холбооны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулжээ.
Тус тэмцээний журамд эрэгтэй багт талбай дээр 45-аас дээш насны нэг, 38-аас дээш насны нэг тамирчин байна. Харин эмэгтэй багт талбай дээр 40-аас дээш насны нэг, 35-аас дээш насны нэг тамирчин зайлшгүй байна гэж
зааснаараа онцлог аж.