Хот хоорондын жолооч нарт хог хаягдлын талаар сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газраас хот хоорондын автобусны жолооч нарт сургалт явуулж, "Хог хаягдлын тухай хууль"-ийн зохицуулалт, хууль зөрчигч нарт хүлээлгэх хариуцлага болон хог хаягдлын менежментийн бодлого, байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг, ирээдүйд бий болж болох аюул, хор уршгийн талаар мэдээлэл өгчээ.
Мөн
хот хоорондын автобусны жолооч бүрт “Би байгальд ээлтэй эко жолооч"
уриалгыг тараасан байна.
Сургалтыг Ахлах мэргэжилтэн Б.Буянцог, сургалт сурталчилгаа
хариуцсан мэргэжилтэн Б.Баасанхүү, Хүрээлэн буй орчны асуудал хариуцсан
мэргэжилтэн М.Чойдулам нар хөтлөн явуулсан бөгөөд хот хоорондын автобусны
жолооч нар сургалтад идэвхтэй хамрагджээ.