Зургаан ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 компанийнх буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр I, II,
III ангиллын 19 ХК-ийн 43.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 195
мянга гаруй хувьцаа арилжив.
Үүнээс 6 хувьцаат компанийн хувьцааны ханш
өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал, "Хөвсгөл Алтан дуулга"
болон "Талх чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Даваанбулаг" болон
"БиДиСек" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.25 хувиар өсч,
19997.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.382.754.243.919.78 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
2 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня