100 мянга гаруй төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 19:17:52

Өмнөговь аймгийн хэмжээнд 104246 толгой хээлтэгч төллөж 104266 төл бойжиж байна. Аймгийн хэмжээнд 830,7 мянган мал төллөх бөгөөд нийт төллөх малын 12,5 хувь нь төллөөд байгаа ажээ.

Гарсан төл 100 хувь бойжиж байгаа гэж аймгийн ХХААГазраас мэдээлж байгаа юм. Зарим сумдын нутгаар өвөлжилт хүнд байсны улмаас малын жилбэ муу байна. Тиймээс хээлтэй болон төллөсөн малаа нэмэгдэлд тэжээлд оруулаад байгаа ажээ.

Сумдын Засаг даргын аюулгүй нөөцийн өвс нэлээд багассан, цаг хүндэрч байгаа Хүрмэн, Ханхонгор, Номгон, Баян-Овоо сумдад тэжээлийн нөөцгүй болоод байгаа юм. Мөн одоогийн байдлаар малын 1621 толгой малын зүй бус хорогдол гараад байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Связанные новости