Орон нутгийн хурлын сонгуульд нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын тушаалаар орон нутгийн хурлын 2016 оны сонгуульд нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг 134,1 сая төгрөг байхаар тогтоолоо.
Төрийн аудытын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь заалт, МУЕА-ын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр тушаалд заасны дагуу хөдөөгийн арван дөрвөн сум, аймгийн төвийн найман багийн нийт хорин хоёр тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогсоосон байна.
Энэ шийдвэрээр Цогтцэций сум 37.3 сая төгрөг, Ханбогд сум 33.0 сая төгрөг, Гурван тэс сум 30.9 сая төгрөгийн хамгийн их зардал гаргах бол бусад тойрогт 23.6-28.5 сая төгрөг зарцуулах ажээ.
Өмнөговь аймаг Н.Золбаяр