"Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээг анх удаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ"Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээг Монголдоо анх удаа Өмнөговь аймагт хийхээр төлөвлөж байна. Уг арга хэмжээг 8 дугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг Тэсгэнэ худаг гэдэг газарт зохион байгуулах ажээ.
“Монгол говь” нүүдэлч малчдын холбоо санаачилсан тус арга хэмжээг Швецарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, орон нутгийн зарим жуулчны баазуудтай хамтран зохион байгуулах юм байна. Монголдоо анх удаад тооцогдох уг арга хэмжээний зорилго нь гадаад дотоодын аялал жуулчлалыг говь нутаг руу татах, нүүдэлчин өв соёлоо таниулахад оршиж байгаа аж. Монголын нүүдэлчин ард иргэдийн ёс заншил, өв соёлыг нэг өдөр, нэг дороос үзэж сонирхох ховорхон боломжийг олгох юм.
Өмнөговь аймгийн нутагт 23 жуулчны бааз байдгаас 10 нь Ханхонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн