Худалдан авах ажиллагааны алба 9,9 тэрбум төгрөгийн тендер зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны алба өнгөрөгч онд 20-иод нэр төрлийн 9,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулжээ.
Хуучнаар тендерийн хороо буюу худалдан авах ажиллагааны алба гэх аймгийн засаг даргын дэргэдэх нэгж нь улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүх бараа ажил үйлчилгээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаг. 2015 онд гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 нэр төрлийн 6,3 тэрбум төгрөгийн ажил, орон нутгийн төсвөөр 13 нэр төрлийн 3,6 тэр бум төгрөгийн өртөг бүхий бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулжээ. Өнгөрөгч онд гэхэд аймгийн төвийн 7 уулзварыг өргөтгөх, төвийн замуудын хатуу хучилтыг шинэчлэх 2 тэрбумын ажил, Сүхбаатар аймгийн Наран сумын соёлын төвийн барилгын ажил зэргийг дурьдаж болно. Тус байгууллагатай харьцдаг газрууд гэвэл ОН-ийн барилгын 7 компани, замын ажлын ганц нэг байгууллага бий. ААН-үүд тендерт оролцохдоо юунд анхаарах, нийтлэг тулгарч буй бэрхшээл юу байна гэдэг талаар дараах хариултыг өглөө.
Сүхбаатар аймагт энэ онд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил харьцангуй цөөн ч орон нутгийн компаниуд гүйцэтгэж болох хэд хэдэн ажлууд бий. Томоохон нь гэвэл төвийн замуудын гэрлэн дохио, камержуулах ажлын тендер 2 тэр бумаар яригдаж байгаа. Мөн Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгийн дээврийн ажил, Түвшинширээ сумын сургуулийн сантехник, Онгон сумын цэцэрлэгийн байрны өргөтгөл зэрэг хэд хэдэн ажлын зураг төсөл, төсөв хөрөнгө нь батлагдсан. Сонгон шалгаруулалтанд орохоор төлөвлөгдөөд байгааг Сүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Ч.Батболд хэллээ.
Т. Одончимэг