Хөлбөмбөгийн Америкийн цомын тэмцээн ирэх онд Колумби улсад болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    МЕДЕЛЬИН. /TASS/. Хөлбөмбөгийн 2020 оны Америкийн цомын шигшээ тоглолт манай улсад болно хэмээн Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгджээ.
Хөлбөмбөгийн 2020 оны Америкийн цомын шийдвэрлэх тоглолтууд Аргентин болон
Колумби улсад болох тухай өнгөрсөн 3 дугаар сард Өмнөд Америкийн хөлбөмбөгийн
холбооны хэвлэлийн алба мэдээлсэн юм. Тэмцээн ирэх оны 6 дугаар сарын 12-ноос 7
дугаар сарын 17-нд болох бөгөөд түүхэндээ анх удаа хоёр улсад болох юм байна. 
Америкийн цомын тэмцээн одоо Бразил улсад болж байгаа бөгөөд ¼
 шигшээ тоглолтод Венесуэл
Аргентинтай, Бразил улс Парагвайтай, Колумбийн баг Чилитэй, Уругвай Перугийн
багтай учраа таараад байгаа юм. Энэ оны Америкийн цомын тэмцээн ирэх сарын
7-нд өндөрлөх юм байна. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    