“Улаангом” дууны гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-07-01 23:44:57

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавъяат жүжигчин Элдэвийн Цэрэвийн нэрэмжит Увс аймгийн Ойрад театрын ахмад уран бүтээлчид өнөөдөр Улаангом сумын ЗДТГ-ын урд байрлах Улаангом дууны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Улаангом сумын удирдлагууд болон “Ойрад театрт ажиллаж байсан ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр уран бүтээлчдийг Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Улаангом дууны үгийг 1964 онд Монгол Улсын СТА Б.Цэрэннадмид бичиж, аяыг Монгол Улсын Гавъяат жүжигчин Э.Цэрэв зохиож, ард түмний хүртээл болгожээ. Улаангом хотын сүлд дуу гэгддэг уг дуунд 2010 онд гэрэлт хөшөө босгосон байдаг юм.

Связанные новости