УВС: Түрүү бөхөд лексус 600 автомашин гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-30 12:15:14

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд хүчит 256 бөх зодоглож, эр баяр, хүч чадал, оюун ухаанаа сорин, уран мэхийг уралдуулан барилдаж байна. Наадамд Дорнод, Хэнтий, Орхоноос бусад аймгийн хүчит бөхчүүд хүрэлцэн ирж зодоглож байгаа юм. 

Өнөө өглөө эхэлсэн бөхийн барилдааны гурвын даваанд улсын цолтой 35 бөх зодоглосноос аварга 3, гарди 1, заан 5, харцага 9, начин 17, аймгийн цолтой 29 бөх барилдаж байна.


Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн бөхийг лексус 600 автомашинаар байлах бол үзүүрлэсэн бөхийг гурван өөрөөр байраар мялаана. Харин их шөвөгт үлдсэн хоёр бөхийг тус бүр хоёр өрөө байраар шагнана гэж зохион байгуулах комиссоос мэдээлэв.


Түрүү бөхийн бай шагналыг “Дөнөн хөх групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Батсүх, Б.Мядагмаа нарын гэр бүлээс ивээн тэтгэжээ.

Связанные новости