УВС: Наадмын нээлтийн зохиолыг түүхийн ухааны доктор На.Сүхбаатар бичжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-30 11:32:28

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн зохиолыг түүхийн ухааны доктор, профессор Надмидын Сүхбаатар бичсэн байна.

Мөн тэрбээр “Увс аймгийн түүх 100 жил” номыг бичиж, энэ сарын 27-ны өдөр Улаангом хотноо нээлтээ хийсэн юм.

“Тод номын гэрэл” ТББ-ыг үүсгэн байгуулагч На.Сүхбаатар нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Ойрад судлалын чиглэлээр 130 гаруй боть ном бичиж хэвлүүлжээ.

Үүнээс гадна “Ээрэн хүрээ”, “Шарс овгийнхон хаана явна”, “Тэнгэрийн сэнтий” гэх мэт олон арван жүжгийн зохиол, дуу шүлэг бичиж олны хүртээл болгосон байна. Түүний жүжгийн зохиолуудыг Увс аймгийн “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчид амилуулж,  дотоод, гадаадын үзэгчдийн мэлмийг мялаасаар байгаа билээ.  

МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш тэрбээр ОХУ-ын Халимаг, Тува улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнагдсан байна.

 



Связанные новости