Увс аймаг энэ сарын 10-11-нд наадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-07-01 23:49:29

Увс /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр цэнгэл, Ардын хувьсгалын ойн баяр наадам Увс аймагт энэ сарын 10-11-ний өдөр болно. Иймээс ард иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор энэ сарын 10-ны лхагва гарагийн ажлын өдрийг энэ сарын 6-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх аймгийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа.

Үүнээс гадна сумдын баяр наадмын тов гарсан бөгөөд аймгийн 19 сумын ихэнх нь энэ сарын 7-11-ний хооронд наадахаар товлосон байна. Харин түүхт тэгш ойн тохиож байгаа ганц нэг сумдын баяр наадам энэ сарын сүүлчээр болох аж.

 

 

Связанные новости