Энэ сарын 10-ны ажлын өдрийг 7-р сарын 6-ны амралтын өдөрт шилжүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-ний өдөр болсон албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит цуглааныг аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал удирдан явууллаа.
Тус хурлаар энэ сарын 10-11-нд аймгийн баяр наадам зохион байгуулахаар болсныг мэдээллээ. Баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу ажиллана. Тэрчлэн энэ сарын 10-ны ажлын өдрийг 7-р сарын 6-ны амралтын өдөрт шилжүүлэн ажиллахаар болсныг дуулгасан юм.
Мөн энэ сарын 6-7-нд 23 агентлагийн
удирдлагуудыг хамруулсан чадавхжуулах сургалт зохион байгуулах бол 9-нд “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт залуучуудын чуулга
уулзалт болох аж. Уулзалтад сум бүрээс залуучуудын 15 төлөөлөл оролцох юм байна.
Үүнээс гадна Орон нутгийн хөгжлийн сангаас шинэ пост барьж
ашиглалтад оруулсан бөгөөд хуучин постыг албадан буулгахаар болсон тухай мэдээллээ.