Увс нуурын хөвөөнд ариун цэврийн байгууламж ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын хөвөөнд өнгөрсөн жил барьсан ариун цэврийн байгууламж ажиллаж эхэлсэн байна. Хэрвээ иргэд усанд орох бол 1500 төгрөг, боловсон жорлонд бие засах бол 200 төгрөгийн хураамж авч байна.
Ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагааг Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас хариуцан ажиллаж байгаа аж. Тус байгууллагын зүгээс өдөр бүр Увс нуурын эрэг дээрх хог хаягдлыг цэвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэж байна. Мөн уламжлал ёсоор пост ажиллуулж, Увс нуур руу явж байгаа насанд хүрсэн хүн бүрээс 300 төгрөгийн хураамж авч байна.