Төрийн албан хаагчид тангараг өргөж, зэрэг дэвээ ахиуллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Галдан Бошигтын өргөөнд боллоо.
Албан хаагчид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, эх орон ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж ажиллана гэдгээ энэ үеэр тангараглаж, тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээхээ амалсан юм.
Аймгийн ЗДТГ-ын
дарга С.Батжаргал тангараг өргөж буй төрийн албан хаагчдад баяр
хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ хуулийн хүрээнд ажиллаж,
аймаг орон нутгийнхаа
хөгжил дэвшилд өөрийн оюун ухааныг дайчилж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа
илэрхийллээ.
Үүнээс гадна төрийн захиргааны зарим албан хаагчдад зэрэг
дэв олгож, үнэмлэх гардуулах үйл ажиллагаа мөн өнөөдөр болсон юм. Төрийн захиргааны зэрэг
дэв олгуулахаар 132 албан хаагчийн
нэрийг Төрийн
албаны салбар зөвлөлд өргөн мэдүүлснээс хууль журмын шаардлага
хангасан 99
албан хаагчдад аймгийн Засаг даргын захирамжаар зэрэг дэвийг шинээр болон
ахиулан олгосон юм.