Угандад “Эбола” вирусний тархалтыг зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
КАМПАЛА. /Xinhua/. Уганда улсын баруун нутгийн Касесе тосгонд дэгдсэн
“Эбола” вирусний тархалтыг зогсоосон талаар тус улсын Эрүүл мэндийн
яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдэгджээ.
“Эбола” вирусээр
халдварласан хүмүүстэй ойр холбоотой байсан бүх хүнийг 21 хоногийн турш хянахад
халдвар авсан ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Бүгд Найрамдах
Ардчилсан Конго Улсаар гэр бүлийнхний хамт аялсан таван настай Уганда хүүд өнгөрсөн
зургадугаар сарын 11-нд анх “Эбола” вирусний халдвар илэрснээс хойш тус улсад
өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм. Үүнээс хойш “Эбола” вирусээр халдварласан
хоёр тохиолдол бүртгэгдсэнээс бүгд нас баржээ.
Уганда улс нь “Эбола”
вирусний халдварын тархалт ноцтой хэмжээнд хүрээд буй Конго улстай хил залгаа
оршдог юм. Сүүлийн 10 сарын хугацаанд Конгод уг халдвар авсан 2000 гаруй хүн бүртгэгдсэнээс 1400 орчим нь нас барсан байна.