Жаргалант суманд гэр бүлийн хэрэгцээний 56 га газрыг шинээр эзэмшүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ГХБХБГ-аас энэ онд Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, Буянт голын дэргэд 540 иргэнд гэр бүлийн хэрэгцээний 56 га газрыг шинээр эзэмшүүлэхээр төлөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 03-19-ний өдөр хүртэлх хугацаанд иргэдийн газар эзэмших хүсэлт, өргөдөл хүлээн авч байна. Одоогийн байдлаар төрийн байгууллагаас 1840, иргэдээс 500 гаруй өргөдөл ирүүлжээ.
Газар эзэмших хүсэлтэй иргэдийн зүгээс газар эзэмших өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/,
газар эзэмших өргөдлийн маягт бөглөх, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг материал бүрдүүлж, аймгийн ГХБХБГ-т ирүүлэх боломж нээлттэй гэж албаны
эх сурвалж мэдээллээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Ulaanbaatar