Хоёр Их аварга Нагоя башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-08 17:37:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын Нагоя башёгийн 2 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар өрсөлдөгч бөхчүүдээ давлаа.


Хакүхо өнгөрсөн Нацү башёд Маэгашира цолтой түрүүлсэн Асанояамаг төвөггүйхэн давсан бол Какүрюү Хокүтофүжиг нэлээд хурд, овсгоо самбаагаар өвдөг шороодуулж 2 даваатай болов. Харин өнөөдөр Озэки Такаясү, Рюүдэнд ойчиж 1 даваа, 1 унаатай болов. Маргааш Их аварга Какүрюү М.Ананд залуу бөх Асанояаматай барилдах бол Хакүхо М.Даваажаргал Их аварга Хокүтофүжитэй учраа таарсан байна. 

Связанные новости