Сурын харваа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-07-09 22:16:49

Увс /МОНЦАМЭ/. Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98, Увс аймаг байгуулсаны 94 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваа, аймгийн баяр наадмын сурын талбайд өнөөдөр албан ёсоор эхэллээ. Тэмцээнд Увс аймгийн тамирчдаас гадна Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгаас ирсэн нийтдээ 70 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Сур харваан тэмцээн насанд хүрэгчид болон 15-17 нас, 10-14 нас, 8-аас доош гэсэн ангиллаар болж байна. Тус тэмцээнд сурын спортын мастер хоёр, дэд мастер хоёр, аймгийн мэргэн тав, аймгийн гарамгай мэргэн дөрөв, аймгийн гоц мэргэн гурав, сумын мэргэн дөрөв оролцож байгаа аж.

Сур харваан тэмцээнийг аймгийн Үндэсний сурын салбар комиссын дарга, Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав, аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн С.Даваадорж нар нээж үг хэлсэн юм.


Связанные новости