Д.Жигжидсүрэн: Наадмын шагайны харваан баг жилээс жилд нэмэгдсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баяр наадмын эхний өдөр Үндэсний баяр наадмын нэг хэсэг болсон шагайн харвааны асраар орж, шагайн харвааны шүүгч Д.Жигжидсүрэнтэй уулзав.
“Энэ
жилийн баяр наадмын шагайн харвааны тэмцээнд хэчнээн харваач болон баг оролцож байгаа” талаар тодруулбал, “Хот,
хөдөөгийн нийт 97 багийн 800 гаруй харваач оролцож байна. Өнгөрсөн
жилийн наадмаар 90 багийн 720 харваач оролцож байсан. Наадмын шагайн харваанд оролцох багууд жилээс жилд
нэмэгдсээр байна.
Энэ жил Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн хоёр, Гарамгай мэргэн, Дархан мэргэн нийлсэн 50 гаруй цолтон оролцож байна. Хамгийн залуу нь 16 настай, Өвөрхангай аймгийн Уянга сумын Н.Өсөхбаяр хүү бол хамгийн өндөр настай нь 86 настай Дундговь аймгийн М.Дагвадорж харваач байна. Сүүлийн наадмуудад тогтмол оролцож байгаа харваач юм” гэв.
Тэрбээр, “97 багийг хоёр хэсэгт хувааж тэмцээнд оруулсан. Өчигдөр нэгдүгээр хэсгийн тоглолт болж өндөрлөлөө. Өнөөдөр хоёрдугаар хэсгийн тоглолт эхлээд багууд шалгарах дөхөж байна. Энэ тоглолтод 42 баг оролцож байна. Одоогийн байдлаар таван тоглолт хийхээс гурван тоглолт нь өндөрлөлөө. Нийт харваачдын 50 гаруй хувийг 32 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа нь наадмын шагайн харваан цар хүрээ болон сонирхогч оролцогчдын түвшин нэмэгдсэнийг харуулж байна” гэв.
Эзэн Чингисийн үеэс уламжлан ирсэн Монгол түмний өв
соёлын нэг шагайн харвааг сүүлийн жилүүдэд залуус их сонирхон харваж тоглож
байна. 2017 оны баяр
наадмаар 75 баг орж байсан бол хоёр
жилд ийнхүү 97 болж нэмэгджээ. Багууд хот, хөдөөгүй нэмэгдэж
байгааг харваачид хэлж байна. “Монголчууд өв
соёлоо ингэж дэлгэрүүлж байгаа нь сайхан юм. Бид шагайн харваагаа 2014 онд
ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлсэн. Шагайн харваан дүрэмд өөрчлөлт оруулж чөлөөтэй
болсноор багууд нэмэгдэж байна. Мөн улсын цолтой харваачдын тоо жилээс жилд
нэмэгдэж байгаа нь баяр наадмын шагайн харваан чансааг өндөр тодорхойлж байна” гэж шүүгч Д.Жигжидсүрэн онцолсон юм.
Өнөөдөр, наадмын нээлтийн өдөр 46 баг харваж байна.
Маргааш 16 баг үлдэж алт, мөнгө, хүрэл медалийн төлөө харвана.
Б.Болд