Орос багш нар урилгаар хүүхдийн зусланд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-22 23:46:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Буянт хотхон" хүүхдийн зусланд ОХУ-ын Артек зуслангийн багш нарыг урилгаар багшлуулж байна.

Сурагчид зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлэх, байгалийн сайханд сурч хөгжих боломжийг олгох зорилгоор ийнхүү орос багш нарыг урьж багшуулж буй аж.

Оро багш нар  хүүхдүүдэд орос дуу, шүлэг, бүжиг заахаас гадна хөгжөөнт тоглоом, төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна. 

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уг хүүхдийн зуслан энэ удаад гурав дахь ээлжийнхээ хүүхдүүдийг хүлээн авч буй бөгөөд нэг ээлжиндээ 150 хүүхэд хүлээн авч байгаа юм. Хүүхдүүд зуныхаа амралтыг  найзуудынхаа дунд өнгөрөөхөөс гадна өөрсдийгөө хөгжүүлж байгаа нь онцлог давуу талтай аж. 

Связанные новости