Нийт бэлчээрийн 40 хувьд газрын гарц сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ 
                                                                    Өмнөговь /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлж байгаагаар нийт нутгийн 40 хувь нь гарц сайтай, 50 хувь нь дунд зэрэг, 10 хувь нь гандуу байна.
Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, халуун салхи шуургатай, бороо орохгүй байгаа тул бэлчээр гандаж байгаа аж.Тус аймагт 5951 малчин өрхийн 3,3 сая толгой мал зусаж буй бөгөөд одоогоор малчид отор нүүдэлгүй хийгээгүй нутагтаа зусаж байгаа юм.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    