Ч.Отгончимэгийнх жилдээ 10 тонн сүү цагаан идээ боловсруулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-25 11:12:10

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн малчин Ч.Отгончимэгийнх жилдээ 10 тонн сүү цагаан идээ боловсруулдаг. 

Тэрээр 2015 онд 80 гаруй толгой мал сүрэгтэй хангай нутгаас нүүдэллэн ирж байсан бол эдүгээ 200 гаруй саалийн ямаа, цөөнгүй үнээ, гүү сааж цагаан идээ боловсруулж байна.

Энэ жил Ч.Отгончимэгийнх аймагтай хамтран ажиллаж гаднаа "Хөдөлмөр зуслан"-г ажиллуулан хүүхдүүдтэй хамтран ааруул, ээзгий, өрөм, тос, айраг сүү зэргийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Мөн монгол ёс заншил, нүүдэлчин ахуйгаас хүүхдүүдэд зааж сургаж буй.

Эднийх гурван хүү нэг охинтой. Том охин нь аймагтаа хүний их эмчээр ажиллаж байгаа бол удаах хоёр хүү нь ээждээ туслан хөдөө ам аж ахуй эрхэлдэг. Харин бага хүү нь дунд сургуулийн сурагч. Ч.Отгончимэг амьдралын хүнд хатууг туулан ийнхүү өөрийн хөдөлмөр бүтээлээр малчин залуусаа манлайлан ажиллаж байгаа ажилсан бүсгүй юм. 

Связанные новости