Нисэх онгоцны буудлын замын өргөтгөлийг дуусгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-07-31 17:08:32

Увс /МОНЦАМЭ/. “Дэглий цагаан нисэх онгоцны буудлын явгалах замын өргөтгөлийн ажил бүрэн дуусч, улсын комисс ашиглалтад хүлээн авлаа.

Нисэх онгоцны буудлын явгалах замын өргөтгөлийн ажлыг улсын төсвийн 500 сая төргөгийн хөрөнгө оруулалтаар “Увс-АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон гүйцэтгэсэн байна.

Явгалах замын өргөтгөл хийснээр нисэх онгоцны буудлын хүчин чадал сайжирч, дунд оврын агаарын хөлөг, тийрэлттэй хөдөлгүүртэй агаарын хөлгийг хүлээн авах боломжтой болжээ.

Онгоцны буудал анх ашиглалтад орохдоо олон улсын статустай гэгдэж байсан ч явгалах замын өргөтгөл болоод бусад дэд бүтцийн ажил дутагдалтай байсан тул зөвхөн дотоодын онгоцууд газардаж ирсэн байдаг.

 

Связанные новости