Цэцэрлэгийн өргөтгөлийг аравдугаар сард ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС 
                                                                    Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай суманд улсын төсвийн 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл баригдаж байна.
Сумын газрын хөрс цэвдэгтэй учраас баганын суурииг цутгахад багагүй хүндрэл учирч байгаа ч барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын "Памили фартнерс" компанийн ажилчид хичээж ажиллаж байна.
 Нийт 18х25-ийн
харьцаатай өргөтгөлийн барилгыг ирэх 10 дугаар
сарын 30-н гэхэд хүлээлгэж өгөхөөр компанийн удирдлага гэрээлжээ. 
Өндөрхангай сумын цэцэрлэгийн багтаамж хүрэлцээгүй тул
100 гаруй хүүхэд л хамрагддаг аж. Өргөтгөл ашиглалтад орсноор сумын төвийн цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах
боломжтой. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    