Сум, өрхийн эмнэлгүүдэд компьютер олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн яам болон Дэлхийн банкны санхүүжилтээр “Цахим эрүүл мэнд” төсөл Увс, Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Увс аймгийн 19 сумын эмнэлэг болон аймгийн төвийн дөрвөн Өрхийн эрүүл мэндийн төвд компьютер, принтер, тог баригч, хурууны хээ уншигч зэрэг тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу нар гардуулав. Энэ төсөл нь эрүүл мэндийн салбарын мэдээллийг 100 хувь цахим орчинд шилжүүлэх зорилготой.