Сүхбаатар аймгийн хөлбөмбөгчид аваргын цом гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр болдог 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2019” хөлбөмбөгийн тэмцээнд Сүхбаатар аймгийн насанд хүрэгчдийн шигшээ баг түрүүлж, анх удаа аваргын цом гардлаа.
Тэд нийт долоон тоглолт хийсэн бөгөөд аваргын төлөө Хөвсгөл аймгийн багтай тоглож, өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авчээ. Тэмцээнд Сүхбаатар аймгийн шигшээ баг долоо дахь удаагаа оролцож байгаа бөгөөд өмнө нь хоёр удаа шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байв.
Энэ сарын 05-наас 13-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод найм хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд 18
аймгийн, 360 тамирчин оролцжээ.