Никарагуад денге чичрэгийн улмаас нас барсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МАНАГУА. /Prensa Latina/. Никарагуа улсад денге чичрэг өвчний улмаас хоёр хүүхэд нас барснаар амиа алдсан хүмүүсийн тоо 14 хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Эрүүл мэндийн
яамны мэдэгдэлд дурдсанаар, денге чичрэг өвчний улмаас өнгөрсөн баасан гарагт
нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүүхэд нас барсан ажээ. Есөн настай охин наймдугаар
сарын 21-нд “Fernando Velez Paiz” эмнэлэгт хэвтсэн бол үүнээс хоёр хоногийн дараа цус харвасан байдалтай нэгэн
хүү эмнэлэгт хүргэгдсэн байна.
Нас барсан хүүхдүүдийн шинжилгээнээс денге чичрэг өвчний вирус илэрсэн бөгөөд шумуулаар дамжин халдварладаг уг өвчний улмаас Никарагуад энэ онд нас барсан хүний тоо 14 хүрчээ.