Б.Ганхайч шөвгийн 8-д шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-28 14:18:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн ДАШТ-ий 4 дэх өдөр барилдсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч 3 тойрогт өрсөлдөгчдөө давж шөвгийн 8-д шалгарлаа.


Харин эмэгтэйчүүдийн энэ жинд хүч үзсэн Б.Мөнгөнчимэг, эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар нар ялагдсанаар тэмцээнээ дуусгав. Б.Мөнгөнчимэг эхний тойрогт Израилын бөх Шарир Гилитэй барилдаж вазари алдаж ялагдсан.


Б.Ганхайчийн хувьд, Бразил улсын Алексио Кастильостой учраа таарч солгой тохоод вазари, мордоод бас вазари авснаар ялалт байгуулж, дараагийн тойрогт Б.Ганхайч Пинардтай барилдахдаа өрсөлдөгчөө хутгангуут нь мордоод цэвэр ялж, 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа Италийн тамирчинтай барилдаж вазари үнэлгээгээр ялж, жингийнхээ дэлхийн дэвжээний шилдэг 8 жүдочийн нэгд багтлаа.


Харин эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт  Мадагаскарын Фетра Ратсимизиватай барилдаж боох мэхээр цэвэр яллаа. Харин дараагийн тойрогт манай бөх Гүржийн 21 настай Лука Майсурадзетэй барилдаж ялагдсан юм.

Связанные новости