Э.Оюунболд шүүхэд нэхэмжлэл гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга Э.Оюунболд өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэл хүргүүлсэн байна.
Монгол Улсын аварга Э.Оюунболдын допингийн шинжилгээний хариу олон нийтийн дунд хүлээлт, хардлага төрүүлсэн хэвээр байсан. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос О.Оюунболд аваргын шээснээс дөрвөн төрлийн сэргээшийн төрлийн бодис илэрснийг зарласан билээ. Харин Э.Оюунболд аварга шээс солигдсон хэмээн мэдэгдсэн. Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой юм.