Хүй долоон худагт “Тал нутгийн Монгол” олон улсын марафон болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-30 15:38:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн Хүй долоон худагт 2019 оны есдүгээр сарын 8-нд болно.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар явагдах юм. Энэхүү марафон гүйлтийн уралдаанд оролцоход 10 мянган төгрөгний бүртгэлийн хураамж төлнө. Гадаад улс орнууд болон хөдөө орон нутгийн гүйлт сонирхогчид, тамирчид тус марафонд олноороо оролцдог уламжлалтай билээ.

Связанные новости