Манай 3х3 сагсанбөмбөгчид Америкийн багийг хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ulaanbaatar MMC Energy” багийнхан 3x3 сагсан бөмбөгийн "Korea inje" дэлхийн Гран при тэмцээнд оролцож, өнөөдөр эхний ялалтаа байгууллаа.
Манай сагсан бөмбөгчид 14 цагт АНУ-ын Принсетон багтай өрсөлдөж 17:15
оноогоор ялав. Принсетон баг нь 2019 оны дэлхийн аварга баг юм. Манай сагсчид
16.50 цагаас дараагийн учраа болох Vitez багтай тоглоно.
Дашрамд дуулгахад, Дэлхийн 213 орныг эгнээндээ нэгтгэсэн сагсан бөмбөгийн дээд байгууллага FIBA энэ сарын 29-ний өдөр хуралдаж Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд хамгийн амжилттай ахиц үзүүлж буй орноор Монгол Улсыг нэрлэсэн билээ.