Туйванч М.Анхцэцэг дэлхийн дэвжээнд өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүндийн өргөлтийн манай шилдэг тамирчин ОУХМ М.Анхцэцэг энэ сарын 18-27-нд Тайланд улсад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор болжээ.
М.Анхцэцэг 2018 оны 10 дугаар сард ээж болж, хүүхэд төрүүлсэн бөгөөд энэ удаагийн ДАШТ-д орохгүй өнжих магадлал өндөр байсан юм. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сараас бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Монголын хүндийн өргөлтийн тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол М.Анхцэцэг бөгөөд ДАШТ-ий анхны медальтан, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга зэрэг олон амжилтын эзэн болсон билээ.