УИХ дахь "Шударга ёс" эвсэл 8 гишүүнтэй үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-07 17:02:41

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” -ийн бүлгээс Л.Цог, Г.Уянга нарын гишүүд гарч байгааг албан ёсоор мэдэгдэв. 

Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар өнгөрөгч 3 дугаар сарын 21-ний өдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсанаа мэдэгдсэн бөгөөд энэ тухай албан бичгээ бүлгийн удирдлагадаа өгөөд байсан юм. Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12-т заасны дагуу дээрх гишүүд тус бүлгээс гарч байгааг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг албан ёсоор танилцуулж, албан бичгийг УИХ-ын даргад гардуулав. Энэхүү албан бичгийг чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор эдгээр гишүүд УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсныг хуралдаан даргалагч мэдэгдлээ. Ингэснээр тус бүлэг найман гишүүнтэй үйл ажиллагаа явуулах болж байна.  

Дээрх гишүүд "Шударга ёс" эвслийн бүлэг шударга ажиллаж чадахгүй байгаа учир бүлгээсээ гарч байна гэж тайлбарлаж байсан юм. 

Н.Туяа

Связанные новости