“Gatwick” нүүр царай таних технологи нэвтрүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Лондон хотын “Gatwick” олон улсын нисэх буудал Их Британийн нисэх буудлууд дундаас анх удаа нүүр царай таних технологи нэвтрүүлэхээр болжээ.
Өнгөрсөн онд “EasyJet” компанитай хамтран туршилт явуулсны дүнд уг шийдвэрийг гаргажээ. “Gatwick” нисэх буудлаас мэдээлснээр, нүүр царай таних технологийг ашигласнаар зорчигчдын дараалалд зогсох цагийг багасгах хэдий ч аялагчид паспортоо биедээ авж явах шаардлагатай хэвээр ажээ.
“Шинэ технологийн
хоёр дахь туршилтыг ирэх зургаан сарын хугацаанд явуулж, 2022 оноос эхлэн нисэх
буудалдаа нэвтрүүлж эхэлнэ” гэж “Gatwick” олон улсын нисэх буудлын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
4 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
4 дня