Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-10-04 12:11:28

ТАЛАХАСИ, 2025 оны аравдугаар сарын 4 /AP/. Живсэн хөлөг онгоцнуудыг татаж гаргадаг компанийн шумбагчдын баг 1 сая ам.доллароор үнэлэгдэх эрдэнэсийг Флоридагийн эргээс олжээ. 


Алт, мөнгөн зоос болон ховор эдийн өлгийн зүйлс 1715 оны долоодугаар сарын 31-ний өдөр бусад хөлөг онгоцны хамт сүйрсэн Испанийн галеон хөлөг онгоцонд байсан гэнэ.


Энэхүү флот нь колони улсуудад олборлосон алт, мөнгө, үнэт чулууг Шинэ ертөнцөөс (Америк, Австрали) Испани руу зөөж байжээ. Гэвч хүчтэй хар салхи хөлөг онгоцнуудыг живүүлсэн байна. Энэ гамшиг зуун зуун далайчны амь насыг авч одож, харин Испанийн эзэн хааны эд баялаг далайн ёроолд үлдсэн байна.


Зооснууд маш сайн хадгалагдсан байсан бөгөөд олон зоос дээр цутгасан он сар болон мөнгөний орднуудын тэмдгүүд тод харагдаж байжээ.


Энэхүү нээлтийг "1715 Fleet – Queens Jewels LLC" компани өнгөрсөн зун хийсэн боловч энэ долоо хоногт зарласан байна.

Связанные новости