Садулаев дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    НУР-СУЛТАН. /РИА Новости/. Нур-Султан хотод болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний эрэгтэйчүүдийн -97 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Абдулрашид
Садулаев алтан медаль хүртжээ.
Шигшээ барилдаанд Садулаев Азербайжаны тамирчин Шариф Шарифовыг 4-0 онооны
харьцаагаар ялжээ. “Токио-2020” олимпын эрхээ авсан тамирчин Садулаев ийнхүү
дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болсон байна. 
Энэ төрөлд Умард Македоны тамирчин Магомедгажи
Нуров болон АНУ-ын тамирчин Кайл
Снайдер нар хүрэл медаль хүртжээ. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    