Оросын шигшээ баг ДАШТ-д есөн алтан медалиас наймыг нь хүртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    БАКУ. /РИА
Новости/. Баку хотноо зохион байгуулагдсан Уран сайхны гимнастикийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын шигшээ баг 9 алтан медалиас 8-ыг нь хүртэж, медалийн тоогоор тэргүүлжээ.
Баку хотноо болсон тэмцээнд ОХУ-ын уран сайхны гимнастикийн тамирчид нийт
13 медаль хүртсэнээс 8 нь алт, 2 нь мөнгө, 3 нь хүрэл медаль байсан аж.
Медалийн хүснэгтэд Японы баг хоёрдугаар байранд орж, Израилийн шигшээ баг
гуравт багтсан байна. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    