Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг Увс аймагт явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-ийг Увс аймагт явуулж байна.
Уг үзлэгийг Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Б.Алтанзул, ТАЗ-ийн газрын дарга Б.Оюуннасан, Архивын Ерөнхий газрын улсын байцаагч Ч.Лхагвадорж, АЕГ-ын сан хөмрөгийн эрхлэгч Ш.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гүйцэтгэж байна.
Дөрвөн жилд нэг удаа явуулдаг энэхүү улсын үзлэгт төрийн байгууллагууд хамрагдаж болон зарим сумыг хамруулан шалгаж байна.
Энэхүү
үзлэгийн гол зорилго нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив,
албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, архив,
албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт хийх, түүний
үндсэн дээр цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход оршиж байгаа аж.