ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино МХБХ-нд зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-16 14:29:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ /ФИФА/-ны ерөнхийлөгч Жианни Инфантино МХБХ-нд өнөөдөр айлчлан “FIFA Forward” төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, холбооны үйл ажиллагаа, зорилттой танилцлаа.


Түүнийг МХБХ-ны удирдлагууд, Зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн найрсаг угтан авсан байна. ФИФА-гийн ерөнхийлөгч ноён Жианни Инфантино төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өгөөд зогсохгүй дараа дараагийн ажил үйлсэд туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр шаргуу бэлтгэл хийж буй футзалын үндэсний шигшээ баг, 19 хүртэлх насны шигшээ багийн залуустай уулзаж амжилт хүслээ.


ОУХБХ-ны ерөнхийлѳгч Жианни Инфантино, 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Юрий Жиркаеф тэргүүтэй зочид өнөөдөр Шинэ Яармаг дахь талбайн нээлтэд оролцох юм.



Связанные новости