АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-10-18 12:00:15

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-д электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний тохиолдол 1479 бүртгэгдсэн талаар тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв пүрэв гарагт мэдээлжээ.


“Энэ сарын 15-ны байдлаар электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний улмаас АНУ-ын 24 муж улсад 33 хүн нас барсан бөгөөд тэдний дундаж нас 44 байсан” гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тайланд дурдсан байна. Уушгины өвчний шалтгааныг бүрэн тогтоох бүх төрлийн электрон тамхины хэрэглээнээс татгалзахыг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас зөвлөжээ.


Электрон тамхины талаарх шүүмжлэл газар авж буй энэ үед АНУ-ын электрон тамхи үйлдвэрлэгч “Juul” компани Америкт явуулж буй зар сурталчилгаагаа зогсоож, “Walmart”, “Alibaba” зэрэг компани энэ төрлийн бүтээгдэхүүнийг АНУ-д худалдаалахгүй байх шийдвэрийг гаргасан байна. 

Связанные новости