АТГ-ын ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас баруун бүсэд
томилогдсон ажлын хэсэг энэ сарын 23-аас
эхлэн Увс
аймагт ажиллаж байна. АТГ-аас жил бүр орон нутагт төлөвлөгөөт
хяналт шалгалт явуулдаг бол энэ удаад хяналт шалгалт явуулахын зэрэгцээ иргэд,
төрийн албан хаагчид руу чиглэсэн, авлигатай тэмцэх талаар тэдний мэдлэг
ойлголт хандлагыг дээшлүүлэх зорилго бүхий сургалт хэлэлцүүлгийг зохион
байгуулан ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд өнөөдөр төрийн албан хаагчид болон ард
иргэдэд “Шударга
ёс, хөгжил дэвшилд” сэдэвт уулзалт, "Иргэн төвтэй соён гэгээрүүлэх
өдөрлөг"-ийг зохион байгуулан тэдэнд авлигын эсрэг явуулж буй бодлого, үйл
ажиллагаагаа танилцууллаа. Мөн авлигын хор хөнөөлийн
талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх мэдээлэл зөвлөгөөг өгч,
санал сэтгэгдлийг нь сонссон юм.