Хоёр хөршийн прокурорын байгууллагууд хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн прокурор Ж.Мөнхжаргал тэргүүтэй прокурорын төлөөлөгчид ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы ерөнхий прокурор Перелыгин Павел Алексеевичийн урилгаар тус районд зочиллоо.
Перелыгин Павел Алексеевичийн урилгаар зочилсон Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хамт олон ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы Прокурорын газрын үйл ажиллагаатай танилцсан байна. Уг уулзалтын хүрээнд Орос-Монголын найрамдлын болон Түүхийн музейг тус тус үзэж сонирхсоны зэрэгцээ цаашид хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлаар санал бодлоо солилцсон байна. Тухайлбал хил орчимд үйлдэгдэн гарч байгаа хэрэг, зөрчлийн талаарх мэдээллээ солилцож, цаашид хамтран ажиллах талаар ярилцжээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг