“Samsung” эвхэгддэг гар утасны шинэ загвараа үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2019-10-30 12:10:39

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Хосе хотноо болсон Samsung” компанийн хөгжүүлэгчдийн жил тутмын бага хурлын үеэр тус компани эвхэгддэг шинэ гар утасныхаа макетыг үзүүлжээ. Энэхүү гар утсыг эвхэхэд дөрвөлжин хэлбэртэй болдог ба өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.


Өнгөрсөн онд зохион байгуулсан хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр “Samsung” эвхэгддэг гар утасныхаа анхны загварыг үзүүлж байсан бол тус компани энэ оны есдүгээр сард 7.3 инчийн дэлгэцтэй “Galaxy Fold” гар утсаа худалдаанд гаргасан юм.


Хэдийгээр “Galaxy Fold” 2000 ам.долларын өндөр үнэтэй боловч БНСУ болон бусад улс орны хэрэглэгчдийн сонирхолд ихээхэн нийцэж байгаа ажээ. “Samsung” компани “Galaxy Fold” гар утасны борлуулалтын хэмжээний талаар хараахан мэдээлээгүй байна. 

Связанные новости