“Дэм дэмэндээ” үйл ажиллагааны хүрээнд хоёр алба хаагчид тусалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газрын “Ахлагч нарын зөвлөл”-өөс “Дэм дэмэндээ” үйл ажиллагааг 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулав.
Энэхүү
үйл ажиллагааг “Ахлагч нарын өдөр”-ийг угтаж цагдаагийн алба хаагчдын нийгмийн
асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулснаараа онцлогтой аж.
Цагдаагийн
газрын “Ахлагч нарын зөвлөл”-өөс жил бүр бүтээлч, сайн дурын ажил өрнүүлдэг уламжлалтай. Энэ
удаа тус байгууллагын Нийтийн
хэв журам хамгаалах тасгийн ЭББ-ны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Дүгэр,
Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн жолооч, цагдаагийн ахлагч
Н.Нэмэхбаяр нарт тус бүр хоёр тонн нүүрс, мөнгөн хандив гардуулан өгчээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Ulaanbaatar