Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС 
                                                                    Увс /МОНЦАМЭ/. Увс нуур хөлдөж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн төвд нуурын хялмаа хаяж, Улаангомын бүүдгэр бүрсгэр өдрүүд үргэлжилж байна.
Энэ
байдал 11-р сарын дундаас 12-р сарын сүүлч хүртэл буюу Увс нуур хөлдтөл
үргэлжилдэг юм. Тус нуур нь аймгийн төвөөс 45 км-т оршдог бөгөөд нуурын хялмаа Улаангом,
Тэс, Давст зэрэг нуурт ойрхон оршдог сумдад илүүтэй ажиглагддаг юм. Үүнээс гадна Хяргас
нуурын ойр орчимд ч гэсэн хялмаа хаядаг.
Өөрөөр хэлбэл, томоохон нуур хөлдөх үед хүйтэн агаарт
дэгдсэн уур нь үүл үүсгэж, улмаар тэр нь эргэж газарт ширхэглэн буухыг нуурын
хялмаа хаях гэдэг юм. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    