Малчны хотонд монгол фитнесс ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 09:08:40

Увс аймгийн Тэс сум 3-р багийн малчин Сумъяагийн Баярсайхан хотондоо "Монгол фитнесс" төв ажиллуулж байна.

Тэрбээр үхрийн баасыг хөлдөөгөөд 100 кг-д шахсан аж. Тэрчлэн 5-50 кг-ийн жин татах туухайнуудыг мөн үхрийн баас ашиглан “үйлдвэрлэсэн” байна. Малчин залуу маань хотондоо бэлдсэн эдгээр “фитнессийн тоног төхөөрөмжүүдээ ашиглан дасгал хөдөлгөөн хийж, өөрийнхөө эрүүл мэндэд анхааран булчин шөрмөсөө хөгжүүлж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Связанные новости